Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлнө

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.23) нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн 53.3 хувь нь ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан даргалан хуралдуулав. Нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулсан юм. Засгийн газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Хөдөө аж … Continue reading Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлнө